Спорт заалны шал

Спорт заалны шал, PVC шал, резинэн шал, спорт заалны модон шал болон шалны резиний шийдлийг санал болгож байна. Эдгээр нь Фитнес, сургууль, спорт заал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон зориулалтын танхимд тохирох чанартай бүтээгдэхүүн бөгөөд чанартай бөгөөд чамин, боломжийн үнэтэй.

Category:

Бүтээгдэхүүний тайлбар:

 

Спорт заалны шал нь фитнес төв, сургууль, спорт клуб, олон зориулалтын танхимд зориулсан найдвартай шалны шийдэл юм. Манай бүтээгдэхүүний төрөлд ангилалд PVC шал, PVC шалны хулдаас, резинэн шал, шалны резин болон спорт заалны модон шал багтдаг. Тэдгээр нь элэгдэлд тэсвэртэй, арчилгаа хийхэд хялбар бөгөөд төрөл бүрийн спортын орчинд ашиглахад тохиромжтой бөгөөд төрөл, өнгө загвар, хэмжээний өргөн сонголттой. 

Спорт заалны шалны төрлүүд

Спортын зориулалтын шал нь нэг төрлийн бүтээгдэхүүн биш бөгөөд ашиглах орчин, спортын төрөл, хөдөлгөөний ачааллаас шалтгаалан өөр өөр материал ашиглагддаг.

Спорт заалны модон шал

Спорт заалны модон шал нь сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон зэрэг мэргэжлийн тэмцээн зохион байгуулах танхимуудад хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Модон шал нь бөмбөгийн байдлыг тогтвортой болгож, тамирчдын хөдөлгөөнд байгалийн мэдрэмж ба тав тухыг бий болгодог.

PVC шал

PVC шал нь сургууль, фитнес төв, олон зориулалтын спорт танхим, бүжгийн студи зэрэг орчинд өргөн ашиглагддаг. PVC шалны хулдаас нь элэгдэлд тэсвэртэй, арчилгаа хийхэд хялбар, өнгө загварын сонголт өргөн тул өдөр тутмын ашиглалтад тохиромжтой.

Резинэн шал

Резинэн шал нь фитнес заал, хүндийн өргөлтийн хэсэг, кроссфит, дасгалын өрөө зэрэг өндөр ачаалалтай хэсэгт илүү тохиромжтой. Шалны резин нь цохилтыг сайн шингээж, тоног төхөөрөмжөөс үүсэх доргилтыг багасгадаг.

 

Спорт заалны шал

 

Спорт заалны шалны стандарт яагаад чухал вэ?

Спорт заалны шалны стандарт нь зөвхөн материалын чанараар хэмжигдэхгүй. Шал нь гулсалт багатай, тогтвортой, элэгдэлд тэсвэртэй, цохилтыг зохих хэмжээнд шингээдэг байх шаардлагатай. Мөн олон жилийн ашиглалтын дараа хэв гажихгүй, хэлбэрээ хадгалж, өдөр тутмын арчиилгаа цэвэрлэгээ хийхэд  амар хялбар байх нь хамгийн  чухал юм.

Ямар спортын талбайд ямар шал тохирох вэ?

Фитнес заал

Фитнес төв болон хүчний бэлтгэлийн хэсэгт резин шал хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Хүнд тоног төхөөрөмжийн даралт болон уналтын цохилтыг бууруулах давуу талтай.

Сагсан бөмбөгийн заал

Сагсан бөмбөгийн зориулалттай танхимд спорт заалны модон шал хамгийн өргөн хэрэглэгддэг. Харин олон зориулалтын сургалтын танхимд PVC шал мөн тохиромжтой сонголт болдог.

Волейбол болон биеийн тамирын заал

Сургууль, их сургууль, спортын төвүүдэд PVC шалны хулдаас нь засвар үйлчилгээ багатай, удаан эдэлгээтэй тул түгээмэл сонгогддог.

Хүүхдийн тоглоомын талбай

Тоглоомын талбайн резинэн шал нь хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулж, унах үед үзүүлэх цохилтыг багасгахад тусалдаг.

Гадна спортын талбай

Гадна талбайн шал нь нар, бороо, температурын өөрчлөлтөд тэсвэртэй байх шаардлагатай. Ийм нөхцөлд зориулалтын резинэн шал илүү тохиромжтой байдаг.

PVC спорт шалны давуу тал

PVC шал нь зөвхөн үзэмж сайтай төдийгүй ашиглалтын зардлыг бууруулдаг.

  • Элэгдэлд тэсвэртэй
  • Арчилгаа хийхэд хялбар
  • Ус чийгэнд сайн тэсвэртэй
  • Хальтиргаа багатай гадаргуутай
  • Олон өнгө, загварын сонголттой
  • Сургууль, фитнес, спорт клуб, бүжгийн танхимд тохиромжтой

Резинэн шалны давуу тал

Резинэн шал нь өндөр ачаалалтай спортын орчинд илүү сайн ажилладаг.

  • Цохилт сайн шингээдэг
  • Дуу чимээг бууруулдаг
  • Хүнд тоног төхөөрөмжид тохиромжтой
  • Урт хугацаанд хэлбэрээ хадгалдаг
  • Фитнес болон хүчний дасгалын хэсэгт өргөн хэрэглэгддэг

 

Дашрамд дуулгахад, хэрэв та спорт заалны шал, фитнес заалны шал, спорт заалны модон шал, PVC шал эсвэл резинэн шал хайж байгаа бол манайхан таны төслийн хэрэгцээнд тохирсон шийдлийг санал болгож, бүтээгдэхүүн сонголт, хэмжээ тооцоо болон суурилуулалтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөхөд бэлэн байгаа шүү.

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Спорт заалны шал”

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top